Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөлөгчид Булган аймагт ажиллаж байна.
Булган аймгийн Бүрэгхангай сум нь 1923 онд байгуулагдсан. 1937 онд Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ гэсэн хоёр аймаг болгоход Булган аймагт харьяалагдан байгуулагдсан бөгөөд нийт 349792 га газар нутагтайгаас 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан, 4361 га нь тариалангийн талбайд тооцогдож байна.
Нийт нутгийн 8.0 хувийг нь ой, 92 хувийг нь тал хээрийн бүс эзэлдэг. Тус сумын нутагт д.т.д 1400-2100 метр өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс байх бөгөөд д.т.д 1000-1300 метр өргөгдсөн голын хөндий талархаг нутагтай. Бүрэгхангай сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 265 км, Булган хотоос 84 км, Эрдэнэт хотоос нутгийн захаасаа 50 км зайд оршдог.
Бүрэгхангай сумын ойн сангийн нийт талбай 25548 га байна. Үүнээс 97.5 хувь буюу 24906 га талбай нь ойн талбай, 2.5 хувь буюу 642 га талбай нь ойн бус талбай байна. Ойн талбайн 9419 га талбай буюу 37.8 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 15487 га буюу 62.2 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна.
Ойгоор бүрхэгдсэн талбайн 95.7 хувь буюу 9014 га талбайг байгалийн ой эзэлж байгаа бол 4.3 хувь буюу 42 га талбайг сөөг, торлог, 0.03 хувь буюу 3 га талбайг таримал ой эзэлж байна. Ойгоор бүрхэгдээгүй талбайн 798 га буюу 5.2 хувийг тармаг мод, 11949 га буюу 77.2 хувийг шатсан ой, 754 га буюу 4.9 хувийг мод бэлтгэсэн
талбай, 543 га буюу 3.5 хувийг ойжиж байгаа талбай, 1443 га буюу 9.3 хувийг хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай тус тус эзэлж байна.
Ой зохион байгуулалтын дүнгээс үзэхэд 1443 га талбай ойн хөнөөлт шавжид идэгдсэн байгаа нь Сибирийн хүр эрвээхэйд (Dendrolimus superans sibiricus) нэрвэгдсэн талбай болно.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27