БУЛГАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

2024-10-09 175 0

Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Булган суманд ажиллаж Эрүүл мэндийн төв, ЕБС, ЕБС-ийн дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг зэрэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэл өгч ажиллалаа.

Өнгөрсөн 2020-2024 онуудад тус суманд улс, аймгийн төсвийн нийт 6,783,444.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

2020 он

Эрүүл мэндийн төвийн халаалтын систем

2020 он

Эмнэлгийн түргэн тусламжийн авто машин

2022 он

Эхийн амрах байр

2023 он

Эрүүл мэндийн төвийн засвар

2024 он

Эрүүл мэндийн төв болон эхийн амрах байрны барилгыг хүзүүвчээр холбох засвар

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ

2020-2024 он

Соёлын төвийн барилга, 200 суудал

2020 он

Соёлын төвийн халаалтын тогоо шинэчлэх ажил

Сумын соёлын төвд тоног төхөөрөмж худалдаж авах

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын халаалтын тогооны засвар

Сургуулийн дотуур байрыг хүзүүвчээр холбох

Соёлын төвийн тоног төхөөрөмж

2023

Ерөнхий боловсролын сургуулийн барилгын халаалтын тогооны шинэчлэл

2023

Цэцэрлэгийн барилгын дээврийн засвар

2024

Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгын засвар

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютержуулах (Нийт 12 суманд хэрэгжүүлсэн)

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын ширээ, сандал шинэчлэх

(Нийт 12 суманд багшийн ширээ, сурагчийн ширээ, сандлыг шинэчилж, сурах ая тухтай байдалд хөрөнгө оруулалт хийсэн)

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ

2020

Сумын Засаг даргын тамгын газрын нам даралтын зуухны засвар

2021

Сумын Засаг даргын тамгын газрын барилгын гадна засвар

2023

Цахилгаан дамжуулах агаарын шугам

2024-2025

Ариун цэврийн байгууламж

АВТО ЗАМ

2020

Сумын төвийн авто замын засвар

2023

Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт

/Хэрлэн сумаас Булган сумын чиглэлд 27 км авто замын арчлалт/

2024

Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт багц2 Булган сумын төвийн 1.2 км хайрган хучилттай авто замын арчлалт

БАГИЙН ХӨГЖИЛ, ИРГЭДИЙН АЯ ТУХТАЙ АМЬДРАЛ

Сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууцны барилга барих (Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Чойбалсан, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хамтран) багц3

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ