БУЛГАН УУЛАНД 16 ЯНГИР НЭМЖ НУТАГШУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-06-09 53 0

Булган уулаа монгол төрийн 16 дахь дархан цаазат уул болсныг бэлэгшээн дахин 16 янгир нэмж нутагшуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулсан байна.

Архангай аймгийн өвөрмөц тогтоцтой, түүх дурсгалт, гол мөрний урсац бүрэлдэх эх болсон Булган уулыг тусгай хамгаалалтад авч ДАРХАН ЦААЗАТ уул болгох УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Нутгийн ард түмэн Булган уулаа монгол төрийн 16 дахь дархан цаазат уул болсныг бэлэгшээн дахин 16 янгир нэмж нутагшуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулсан байна.

Өнгөрсөн жилээс тус аймгийн дунд сургуулийн төгсөгчид “Янгир” төслийг санаачлан Булган хангай ууландаа янгир өсгөн үржүүлж байна. Булган хайрхан уул өнө мөнхөд оршин сүндэрлэж байхын ерөөл өргөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ