Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу (цухуйгаагүй), 40 гаруй хувьд буюу Дундговийн нийт, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Говьсүмбэрийн зарим, Увс, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу.
Дорнодын нийт, Дархан-Уул, Хэнтий ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Увс, Булган, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна.
Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумдын нутгаар ургамлын цухуйлт оройтож байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн


Great post! I found the tips very useful and actionable. Many blogs only give generic advice, but your article actually provides practical information that readers can apply immediately.
https://shorturl.fm/0ThkU
https://shorturl.fm/lsreQ