Говь-Алтай аймгийн төв Алтай хотын төв талбайд номын баярын үйл ажиллагаа ховор ном, сонины үзэсгэлэн, үндэсний бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сэдэв бүхий уран бүтээлийн үзэсгэлэн, номын худалдаа зэрэг уншигчдад чиглэсэн үйлчилгээ үзүүлэн арвин өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Номын баярын албан ёсны нээлтийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Илүү их уншъя уриатайгаар улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй 31 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг зохион байгуулж байна.
Номын баярын нээлтийн арга хэмжээний үеэр үндэсний бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн өвийг арвижуулах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, иргэд болон ном идэвхтэй уншдаг сурагчдад шагнал гардууллаа.
Тус арга хэмжээ нь үлгэрийн баатрын дүрд хувирсан бяцхан хүүхдүүдийн жагсаал, сурагчдын плаш моб, номын сэдэвт бүжиг зэрэг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид уншигчдыг уйдаахааргүй сонин сайхан үзвэр, үйлчилгээгээр арвин баялаг зохион байгуулагдлаа.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27