Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, шинэ техник, технологи нэвтрүүлэн байгаль орчинд ээлтэй бодлого явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн юм.
“Лоро Пъяна” группийн 100-н жилийн ой тохиож байна. Пьер Лүижи Лоро Пъяна нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шинэ үйлдвэр байгуулах, нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн технологийг нутагшуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. “Говь” ХК-д ноолууран даавууны утас үйлдвэрлэн, ээрмэлийн тоног төхөөрөмж нийлүүлж, үйлдвэрийн 10 ажилтнаа Итали улс дахь өөрийн “Лоро Пъяна” группийн тэргүүлэх технологи бүхий үйлдвэрлэлийн байрандаа сурган, дадлагажуулах төслийг хамтран санаачилж, амжилттай хэрэгжүүлж байсан билээ.