БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЖУУЛЧДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАВ

2022-05-04 477 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

       Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

        Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа бөгөөд өмнө нь манай талаас 2010 онд Япон Улс, 2013 онд Канад Улс болон Герман Улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан.

     Монгол Улсынхаа иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс солонгосын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байна.

/эх сурвалж: МУ-ын Гадаад харилцааны яам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ