БӨХӨГИЙН ХАНДИЙД ШАР ӨВС ШАТСАНЫГ УНТРААЛАА

2024-04-17 88 0

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс шатсан дуудлага 13:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 6 га орчим шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж 14:24 цагт тархалтыг зогсоож, 14:32 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ