ВЬЕТНАМ УЛС “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2024-11-22 14 0

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгаа хийх ажлыг хамтран эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад Вьетнам улс хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр орны найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулж, соёлын өвийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах зэрэг ажлыг хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ