ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС БҮХ ТӨРЛИЙН ЭЛЕКТРОН ТАМХИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ САНАЛ ГАРГАЖЭЭ

2022-03-15 558 0

Электрон тамхинд өндөр татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх саналыг Гаалийн байгууллагаас гаргажээ. ДЭМБ-аас электрон тамхийг хязгаарлах зөвлөмжийг ирүүлсэн бөгөөд электрон тамхины цэнэглэлт гэхэд жилд 1.3 сая ширхэг улсын хилээр орж ирдэг байна.

ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч н.Тамир:

“Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хууль одоогоор байхгүй. Улсын хилээр нэвтэрч буй электрон тамхитай холбоотой гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Үүнд Гаалийн байгууллагаас оролцож байна.

Электрон тамхи нь утаат тамхийг бодвол илүү их хор хөнөөлтэй байж болзошгүй учраас илүү их татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай саналаа Гаалийн байгууллагаас өгсөн.Хориглосон зохицуулалт одоогоор байхгүй учраас импортын албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна” гэж мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ