Гадаадын иргэн, харьяатын газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлах” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Цус хандивлах сайн дурын үйлсийг дэмжин донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын 30 орчим албан хаагч хамрагдаж, цусаа хандивласан юм.
Нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь аврах боломжтой бөгөөд ГИХГ-ын албан хаагчид 100 орчим хүнд ийнхүү амьдрал бэлэглэлээ.
Цусны донор нь ямар ч бүлгийн цустай хүн байж болох бөгөөд гагцхүү 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай юм байна. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой ба цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай аж.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27