Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар ашиглах зөвшөөрөлгүй он удаан жил оршин сууж буй иргэдийн газрын асуудлаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг БОАЖЯ дээр ажиллаж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уудлын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар ашиглах зөвшөөрөлгүй он удаан жил оршин сууж буй иргэдийн газрын асуудлаар санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 10 өдөр байгуулагдсан.
– Тус ажлын хэсэг Баянзүрх дүүргийн холбогдох удирдлагууд, холбогдох газар, хэлтэс, хороо, иргэдийн төлөөлөлийг хамруулсан ба ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн 2022 оны 10 сарын 18 өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр болов.
– Хуралдаанаас тухай бүсд он удаан жил амьдарч буй иргэдийн тоон мэдээллийн зөрүүг арилгах, нэгдсэн тоо бүртгэлийг гаргах,
газар ашиглалтын мэдээллийн санд буй зөрүүтэй, давхцалтай байдлыг судлан залруулах чиглэлээр газар дээр нь очиж ажиллаж дараагийн хуралдаанд танилцуулахаар хэлэлцэв.
– Тус газар дээр ажиллах ажилд иргэд, оршин суугчдын төлөөлөлийг идэвхтэй оролцуулан хамтран ажиллах чиглэлийг өглөө.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27