Орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, харилцан туршлага судлуулах зорилгоор “Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөлтэй хамтран зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга О.Батжаргал, ХХААХҮЯ-ны ГТХБЗГ-ын шинжээч Н.Оюунсувд, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, УХЭШХ-ийн эрдэмтэн шинжилгээний ажилтан, доктор Т.Дэжидмаа, “Дорнын говийн тариаланчид ТТБ”-ын дэд тэргүүн Т.Насанцэцэг, Монголын хөдөөг шинэчлэхийн фермерүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн МУ-ын зөвлөх агрономич Л.Гантулга, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төслийн ажилтан О.Анужин, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд болон газар тариалан эрхлэгч 65 гаруй хүн оролцож байна. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд жилийн 4 улиралд ажиллах боломжтой “Нарлаг хүлэмж” байгуулах, Агропарк байгуулах, “Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Тэрбум мод хөдөлгөөнд нэгдэж шинэ төрлийн жимс тариалах туршилтын ажлуудыг төлөвлөн дэмжин ажиллахаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27