Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан болон мал аж ахуйн салбарт олгогдох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар” сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,Монголбанк, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2023.04.18/ “Монголбанк”-ны төв байранд зохион зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, Мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцлоо.
Сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар сургалт хэлэлцүүлэгтэй холбоотой товч мэдээллийг хүргэлээ.
“Монголбанк”-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилттэй холбоотой баримталж буй бодлогын талаар, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалангийн салбарт олгогдох эргэлтийн болон хөрөнгө оруулалт зээл”-ийн талаар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх “Мал аж ахуйн салбар дах эргэлтийн хөрөнгийн зээл”-ийн талаар, Зээлийн батлан даалтын сан, Төсөл, бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сэдвээр мэдээлэл өгч байна.
Үргэлжлүүлэн “Хаан банк”-ны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Ч.Ганзориг нар “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага” сэдвээр, Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага” сэдвээр мэдээлэл хийнэ.
Төрийн байгууллагууд болон банкуудын мэдээллийн араас уулзалтад хүрэлцэн ирсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй төлөөлөл асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27