Газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэх боломж бүрдүүлнэ

2023-04-12 81 0

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанын дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn) –ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ