ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2023-07-17 55 0

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын гүүрийн шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээж байна.Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн тул Улаанбаатар- Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286, 285-р галт тэрэг 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэрэг 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу аялж эхэллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ