Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраасан байна.
. Хохирлын хэмжээг одоогоор тооцоолж, хэлэх боломжгүй байна. Үйлдвэрлэлийн шугамд гал гарсан ба галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ба өнөөдөр 11:30 гэхэд эхний дүгнэлт гарчих байх гэлээ.
Гал гарсан барилгууд нь зөвхөн үйлдвэрийн байр учраас дотор нь сайжруулсан шахмал түлшний нүүрс байгаагүй учир нүүрсний нөөц галд өртөөгүй байна.