
Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Урантөгс, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан Г.Алтанхундага нар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, анхны тусламж үйлчилгээ үзүүлэх, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгох сургалтад нийт албан хаагчид хамрагдлаа.
