
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид гал түймрийн аюулаас 4 хүүхдийг авран хамгаалж, гал түймэрт өртөж түлэгдсэн 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж
– Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
– Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
– Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах
– Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах
– Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
– Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
– Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
– Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
– Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
– Гэрээ хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх
– Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангахыг
– Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг зөвлөж байна.