
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2022.01.10/ болж, Онцгой байдлын албаны үе үеийн төлөөлөл болсон албан хаагчид, аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Тус баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат баяр хүргэж үг хэлэхдээ: -“Болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшигт өртөгсдийн тоог бодитоор бууруулах, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх үүргийг дан ганц Онцгой байдлын байгууллага, албан хаагчид хариуцах бус төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд нэгдэж, хамтран ажиллах учиртай”-г онцлон тэмдэглэсэн юм. Мөн үеэр гамшгаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27