ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ЧИГЛЭЛЭЭР БНБУ-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2024-06-03 76 0

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-ний өдүүдэд манай улсад Төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын яам хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Беларусь Улсыг төлөөлж Онцгой байдлын сайд И.В.Синявский нар гарын үсэг зурлаа.

БНБУ-ын Онцгой байдлын сайд В.И.Синявский айлчлалын эдгээр өдрүүдэд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж, Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаа болон Шуурхай удирдлага Зарлан мэдээлэх төвтэй танилцсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom