Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ш.Ганбат, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Хатанбүүвэй, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулга нар хамтран Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19-р тайлбайн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, гүйцэтгэлийн хяналт шалгалтаар зөрчил арилаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулах, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийтгэл оногдуулах арга хэмжээг авч ажиллах юм.
/Эх сурвалж:Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27