Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

2022-10-06 150 0

Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймагт зохион байгуулж буй  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр,  аймгийн Засаг дарга С.Батжаргал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт 600 гаруй хүн хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах иж  бүрэн сургууль нь Орхон аймагт 2016 онд “Говийн чоно” олон улсын дадлага сургууль болсноос хойш зургаан жилийн дараа, 2011 онд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиас хойш 11 жилийн болж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн сургууль нь “Төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг сайжруулах, харилцан ажиллагааг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ