Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

2023-05-16 59 0

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, шинээр батлагдсан хууль, дүрэм, заавар,  стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдээ, мэдээллийг өгч, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ