Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2023 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа

2023-03-16 137 0

Аймгийн гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл энэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2022 онд авч хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаж, 2023 онд хоёр чиглэлийн 13 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөн баталлаа. Тодруулбал, хотын ерөнхий төлөвлөлт, барилгажилт, зам, гарц, талбайн аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсох сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Орхон аймгийн төвд 2012-2018 онд 10 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, өнгөрсөн жилүүдэд үерийн ус зайлуулах далан, суваг шуудууг нэмэгдүүлж цэвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайн зохион байгуулж ирсний үр дүнд энэ төрлийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдээгүй байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр үерийн далан инженерийн байгууламж шинэчлэх, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл хэрэгжиж байгаа билээ. 2022 онд зураг төсвийн болон зөвлөх үйлчилгээний ажлууд хийгдсэн, ирэх сараас барилгын ажил эхэлнэ гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ