Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн чуулганаар Генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
1. ”Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам“;
2. ”Генийн сан байгуулах, сан хөмрөгийг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцох журам”-ын төслийг боловсруулан санал авч байна.
Дээрх журмын төслүүдэд sainbileg@met.gov.mn цахим шуудангийн хаягаар болон 261309 утсаар холбогдон саналаа өгнө үү.
Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хавсралтад бүртгэгдсэн амьтан, ургамал, таримал ургамлаас бусад амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц гэдэгт зэрлэг амьтан, байгалийн ургамал болон амьтны бүрэн боловсруулаагүй, бүтээгдэхүүн болоогүй арьс үс, яс, өд, эвэр, цус, бусад эд эрхтэн, ургамлын бүрэн боловсруулаагүй, бүтээгдэхүүн болоогүй иш, навч, үндэс, булцуу, үр, жимс бусад эд эрхтэнг хамааруулан үзнэ.
1.3.Бичил биетэн гэдэгт Генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасныг ойлгоно.
1.4.Судалгааны ажлын сорьц дээж гэдэгт шинжилгээ судалгааны зориулалтаар бэлтгэсэн ан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетнийг хамааруулан үзнэ.
1.5.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын байгууллага энэхүү журмыг нэгэн адил мөрдөнө.
Хоёр. Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт, бичиг
2.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг судалгаа шинжилгээний, бэлэг дурсгалын, соёл урлагийн, үзмэрийн, цуглуулгын, арилжааны зориулалтаар хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх, соёл урлагийн, үзмэрийн, цуглуулгын, арилжааны зориулалтаар хилээр нэвтрүүлэх хүсэлтээ ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлнэ.
2.2. Хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хамт бүрдүүлнэ. Үүнд:
2.2.1.аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.2.2.амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг агнаж, барих, түүж бэлтгэх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах албан ёсны зөвшөөрөл;
2.2.3.амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг түүж бэлтгэсэн, агнаж барьсан, 131 генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласан талаарх мэдээлэл, гарал үүслийн тодорхойлолт, зүүлт төлбөр, хураамж төлсөн баримт;
2.2.4.амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөцийг худалдан авсан бол төлбөрийн баримт, худалдагч талын тодорхойлолт;
2.2.5.байгаль дээрх унаган орчноос болон биохайгуулын үр дүнд гаргаж авсан бичил биетний талаарх судалгаа хийсэн байгууллагын тодорхойлолт;
2.2.6.амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэх талаар хүлээн авагч болон нийлүүлэгч талтай байгуулсан гэрээний хувь;
2.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
.2.8.зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн тухай баримт;
2.2.9.амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, судалгааны ажлын сорьц дээжид байгалийн голомтот болон халдварт өвчний талаар хийсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт.
2.3 Генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд судалгааны сорьц материал, бичил биетний өсгөврийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг 4 хүртэл жилийн хугацаатайгаар Генетик нөөцийн үндэсний санд олгож болно.
Гурав. Зөвшөөрөл олгох
3.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан ажлын 10 хоногт багтаан нягтлан үзэж, зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж, шийдвэрлэнэ.
3.2.Зөвшөөрлийг тусгай хэвлэмэл хуудсаар олгоно.
3.3.Зөвшөөрлийг нэг удаа олгох ба зөвшөөрлийн хүчинтэй хугацаа олгосон өдрөөс хойш 30 хүртэл хоног байна.
3.4.Хүндэтгэх шалтгааны улмаас зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг ашиглаж чадаагүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, гаалийн удирдах төв байгууллагын лавлагааны хамт зөвшөөрлийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
3.5.Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, гаалийн удирдах төв байгууллагын лавлагаа, хүндэтгэх шалтгааныг нягтлан үзсэний үндсэн дээр зөвшөөрөл олгосон албан тушаалтан зөвшөөрлийн хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
3.6.Зөвшөөрөлд заасан хэмжээгээр амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг дахин хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэх тохиолдолд өмнөх зөвшөөрөл дээр гаалийн байгууллагын тэмдэглэгээг хийлгэсэн байна.
Дөрөв. Бусад зүйл
4.1.Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бусаар гаргахыг завдсан, хууль бусаар гаргасан зэрэг үйлдэл нь мэргэжлийн хяналт, хил, гааль, цагдаагийн байгууллагаар илэрсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хил нэвтрүүлэх зөвшөөрөл дахин олгохгүй ба өмнө олгосон зөвшөөрлийг хүчингүйд тооцно.
4.2.Тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулсан ангийн олзвор, түүхий эдийг гадаадад гаргахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон “Ан агнах тусгай зөвшөөрөл”-ийг үндэс болгоно.
4.3.Тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулсан ангийн олзвор, түүхий эдийг “Ан агнах тусгай зөвшөөрөл”-ийн хүчинтэй хугацаанаас хойш 60 хүртэл хоногийн хугацаанд багтаан гадаадад гаргах ба энэ хугацаанаас дээш хадгалагдсан ангийн олзворт гадаадад гаргах зөвшөөрөл болон албан тодорхойлолт олгохгүй.
4.4.Гурав буюу түүнээс дээш амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэх бол тэдгээрийн жагсаалтыг хавсралт байдлаар зөвшөөрөлд хавсаргана.
4.5.Харь зүйлийн амьтан, ургамал, тэжээвэр амьтан, хот тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн зориулалттай ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаадаас оруулах, дамжуулан өнгөрүүлэх тохиолдолд итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулна.
4.6. Хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл бүхий бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг хилийн мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн шаардлагыг хангасан тохиолдолд олон улсын шуудангаар илгээж болно.
4.7.Амьтан, ургамалыг хамгаалах зорилгоор зарим амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай генетик нөөц (түүхий эд), бичил биетэн, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтуудын дагуу бүрэн буюу тодорхой хугацаагаар хориглож болно.
4.8. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ГЕНИЙН САН БАЙГУУЛАХ, ГЕНЕТИК НӨӨЦИЙН САН ХӨМРӨГИЙГ БАЯЖУУЛЖ БҮРТГЭХ, ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, ТҮГЭЭХ СОЛИЛЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Генийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Генийн сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, баталгаажсан, найдвартай биологийн материал, холбогдох мэдээллээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагыг хангах үндсэн зорилго бүхий биологийн нөөцийн төв байна.
1.3.Генийн сан нь амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцийг олон улсын жишиг стандартын дагуу хадгалах, хамгаалах, биоаюулгүй байдал, хүний нөөцийн чадавх, биологийн нөөцийн хадгалалт, мэдээллийн менежментийг хамруулсан нэгдсэн зохион байгуулалт, удирдлагатай байна.
1.4.Генийн санг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай нягт хамтран ажиллаж удирдлагаар хангана.
Хоёр. Генийн сангийн бүтэц
2.1.Генетик нөөцийн тухай хуульд заасан байгууллага нь судалгаа шинжилгээнд ашигладаг генетик нөөцийн сан хөмрөгтэй, тухайн чиглэлээр мэргэшсэн, шаардагдах хүний нөөц, лабораторийн шаардагдах дэд бүтэц, материаллаг баазтай байна.
2.2.Генийн сан нь дараах хүрээнд үйл ажиллагаа явуулна:
2.2.1.эдийн засгийн ач холбогдол бүхий амьтан, ургамал, бичил биетний генетик материалын сан хөмрөгийг бий болгох, баяжуулах, бүртгэлжүүлэх, хадгалж хамгаалах;
2.2.2.оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан нөөцийн санг бий болгож хамгаалах;
2.2.3.эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагыг баталгаажсан, найдвартай биологийн материал, холбогдох мэдээллээр хангах;
2.2.4.Генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангахад оршино.
2.3.Генийн сан дараах төрөлжсөн дэд сангуудаас бүрдэнэ:
2.3.1.амьтны нөөцийн дэд сан;
2.3.2.ургамлын нөөцийн дэд сан;
2.3.3.бичил биетний өсгөврийн сан;
2.3.4.өвчин үүсгэгч организмын сан;
Гурав. Генийн сангийн үйл ажиллагаа
3.1.Генийн сан нь биоматериалын болоод генетик материалын дээжийг (цаашид “дээж” гэх) хүлээн авах, баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:
3.1.1.дээжийг стандартын дагуу цуглуулж, боловсруулалт хийн хадгалахад бэлтгэх шат дараатай арга хэмжээ авч тусгай нөхцлийн дагуу хадгалах, хувилах;
3.1.2.сангийн хадгалалтын нэгдсэн стандартыг боловсруулж, стандартчилал хариуцсан төрийн байгууллагаар батлуулах;
3.1.3.сургалт, судалгаа шинжилгээний зориулалттай дээжийг лабораторийн аргаар нарийвчлан тодорхойлох;
3.1.4.дээжийг баримтжуулан бичиглэл хийх, шошгожуулах, сангийн дугаар олгох, дээжийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан онлайн каталоги хөтлөх;
3.1.5.сан хөмрөгт хадгалагдаж буй дээж тус бүрийн нарийвчилсан мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд. заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан, цахим бүртгэлд оруулж бүртгэлжүүлэх;
3.1.6.дээжний ижил хувилбараас судалгаа шинжилгээ, сургалт, болон бусад зориулалтаар ашиглуулах;
3.1.8.хуучирсан дээжийг боломжит шинэ дээжээр нөхөн сэлбэх арга хэмжээг тодорхой хугацаанд зохион байгуулах;
3.1.9. Генийн сангийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах.
3.1.10.сангаас дээжийг устгах асуудлыг Генийн сангийн асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
3.2.Биоматериалын болоод генетик материалын дээжийг хадгалуулагчтай болон ашиглагчтай үүсэх харилцааг Материал шилжүүлэх гэрээгээр зохицуулна.
3.3.Төрөлжсөн дэд сангууд судалгаа шинжилгээний зориулалтаар болон улсын хилээр нэвтрүүлэх биоматериалын болоод генетик материалын дээжийг тусгай шаардлагын дагуу шалгаж хүлээн авна.
Дөрөв. Генийн сангийн чиг үүрэг
4.1.Генийн сангийндэд сангууд нэн тэргүүнд Монгол орны унаган болон ховор, нэн ховор ургамал, амьтдын болон биотехнологид ашиглагдах өвөрмөц, ашигт шинж чанар бүхий бичил биетний дээж материалаар сан хөмрөгөө бүрдүүлэх, баяжуулах чиг барьж ажиллана.
4.2.Дэд сан тус бүр генетик нөөцийн сан хөмрөгийг өөрсдийн судалгааны чиглэлээс хамааран баяжуулж өргөжүүлэн хөгжүүлэх, мөн Монгол улсын хилээр нэвтрэх генетик нөөцийн сорьцыг хүлээн авч хадгалах үүрэг хүлээнэ.
4.3.Сорьц хадгалалтын хамгийн дэвшилтэт, үр дүнтэй аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сангийн үйл ажиллагааг сайжруулан хөгжүүлнэ.
4.4.Генетик нөөцийн тухай хуулийн холбогдох заалтад заасан хадгалалтын ерөнхий шаардлагын стандарт, сорьц цуглуулах, хүлээн авах, боловсруулах стандартыг боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
4.5.Генетик нөөцийн сан хөмрөг эрхлэгч ньбиоаюулгүйүйл ажиллагааны шаардлагыг тогтмол хангаж ажиллана.
4.6.Сангийн ажилтны тоог тухайн сангийн цуглуулгын хэмжээ, онцлогт тохируулан батлах ба үндсэн болон гэрээт ажилтантай байж болно.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27