ГИХГ, МҮХАҮТ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2022-10-05 138 0

Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, гадаадын ажиллах хүч авагч аж ахуйн нэгж, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр үзэглэсэн юм.

            Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус бүс нутагт гадаадын иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, гадаадын иргэдийг уригч аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын хууль, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, үүрэгжүүлэх, зөвлөгөө мэдээллийг хурдан шуурхай өгч, хууль бус үйлдэлд автаж эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ