ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 6 ХОНОГ БҮРЭН ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

2023-06-27 239 0

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлалаа. Зургаадугаар сарын 26-ны оройн 21 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Иймд Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

  • Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас зургаа хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 
  • Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж зургаадугаар сарын 27-ны 01 цагаас орох гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах 
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг зургаадугаар сарын 27-ны 02 цагаас зургаан хоног түр хориглох
  • Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх 
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна.

Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ