Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалын баримт бичгүүдэд үндэслэн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн ЗГХЭГ болон МАСАМ-II төслийн багийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Төрийн бодлого, үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа-2022” судалгааг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан үр дүнг тооцон үнэлгээг эрэмбэлсэн.
Боловсролын салбарын үйлчилгээнд Говь-Алтай, Дундговь, Хэнтий аймгууд бусад аймагтай харьцуулахад илүү өндөр сэтгэл ханамжтай байгаа шалтгааныг нь салбарын удирдлага, зохион байгуулалт, орон нутгууд дахь боловсон хүчний үнэлэмж, сургалтын чанар сайжирсан хэмээн дүгнэжээ. Ялангуяа Говь-Алтай аймгийн хувьд ЭЕШ-ын үзүүлэлтээр аймаг орон нутаг өмнөх үзүүлэлтээсээ эрс дээшилсэн, сургалтын чанар сайжирсан байдлыг үндэслэн сэтгэл ханамжийн судалгааг гаргажээ.
Мөн судалгаагаар Эрүүл мэндийн салбар 3-рт, Хууль эрхзүйн салбар 4-рт, Татвар гааль салбар 3-рт, Батлан хамгаалахын салбар 5-рт, Хөдөө аж ахуйн салбар 8-рт, Засаглалын чиг үүрэг 9-рт тус тус эрэмбэлэгджээ.
Говь-Алтай аймаг нь ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьсан, дулааны болон цэвэр бохир усны шугам сайжруулсан, боловсролын байгууллагын хүртээмж, үйл ажиллагаа сайжирсан нь хамгийн үр дүнтэй гүйцэтгэсэн ажлаар үнэлэгджээ. Харин 2023 онд зам талбайг засаж сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг шинэчлэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажиллахаар зорьж байна.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27