
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт гардуулан өглөө. “Мөрөөдлийн гоол” баруун бүсийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 12-16 насны 200 гаруй өсвөрийн тамирчдын дунд зохион байгуулж байна. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, шилдгүүд тодорно.
