БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Ойн газрын албан хаагчид “Дөргөн ногоон хөгжил үндэсний нийгэмлэг ТББ”-ын Тэргүүн Н.Насанжаргалыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ховд аймгийн Дөргөн сумын Цагаан тойруу гэх говь, хээрийн бүсэд 4 жилийн хугацаанд 5 га газрыг хамгаалалтад авч, 2 га газарт ойжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга, хэмжээ тулгамдаж асуудлаар санал солилцлоо.
“Дөргөн ногоон хөгжил үндэсний нийгэмлэг ТББ” нь ойжуулалт хийсэн газартаа ус, хөрсний шинжилгээ хийлгэхэд шүлтлэг өндөр гарсан ба хар хөрсгүй газарт мод ургах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймд хөрсний боловсруулалт хийж мод тарьсан нь амжилттай ургасан тухай онцолж байв. Мөн хамгаалалт, арчилгааг тогтмол хийх нь чухал бөгөөд ойжуулалтаас гадна бургас, загийн үрсэлгээг бэлтгэж 5 дугаар сард суулгалт хийхээр төлөвлөжээ.
Уг сайн туршлагыг Ойн газрын бодлого, төлөвлөлтөд нийцүүлж хамтран ажиллах, бусад аймгуудтай туршлага хуваалцаж үр дүн гаргаж буй ажлыг дэмжиж ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Ойн газарт үүрэг болгов.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27