ГССҮТ БОЛОН “ЭЭЖИЙ” САНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА “ХАЙР ДҮҮРЭН ЦҮНХ”-ЭЭР ЭХЭЛЛЭЭ…

2023-04-25 73 0

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сайн дурынханы дэмжих “Eejii.org” сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт тусгасны дагуу тус сангаас “Хайр дүүрэн цүнх” аяны хүрээнд хэвтрийн асаргаанд зориулан багцалсан цүнхийг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй зорилтот бүлгийн болон нэн хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд хүлээлгэн өгөх, мөн уг цүнхний нөөцийг тасралтгүй бүрдүүлж ажиллахаар боллоо.

ГССҮТ-ийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй болгох зорилгоор тус сантай хамтран нийгэмд чиглэсэн сайн дурын ажлуудыг зохион байгуулах ажээ.

Тухайлбал “Eejii.org” сангаас Монголд анх удаа зохион байгуулах гэж буй Жанк арт (Junk art festival) хүмүүнлэг, сайн дурынханы наадам болон эмч эмнэлгийн ажилтан, сайн дурынхан, иргэд олон нийтэд зориулсан олон талт сургалт, хөтөлбөрийг хамтран зохион байгуулж ажиллахаар болсон байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ