Гурвантэс , Сэврэй сумдад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөж байна. Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс болон Сэврэй сумдад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Гурвантэс сумын тухайд энэ жил нийтдээ 5.718.288.000.18 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд үүнд гадна дулаан, цэвэр бохирын шугам сүлжээний өргөтгөл, үүрэн телефоны сүлжээний өргөтгөл, сургуулийн заалны засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, гэр хорооллын худгийг ухаалаг системд холбох зэрэг олон ажлууд амжилттай хийгдэж байна.
Сэврэй сумын хувьд орон нутгийн төсвөөр баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 10-р сарын 1-нд ашиглалтад оруулах, Бүйлсэн багийн интернэт сүлжээний ажлыг шуурхайлах, 15 ортой эмнэлгийн барилгыг эхлүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27