ГЭР ХОРООЛОЛ, ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2024-04-15 88 0

2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой ам” иргэдийн суурьшлын бүс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодой-ам” иргэдийн суурьшлын бүсэд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Шар өвсний гал түймрийн улмаас 15 га газар, иргэдийн эзэмшлийн байшин, амбаар, сауны барилга, гэр шатсан.

Хуурайшилтын үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд хашааны шар өвс, хогоо цэвэрлэх шалтгаанаар шатаадаг. Мөн гагнуур хийсний улмаас шар өвс шатаж, ойролцоох байшин, хашаа, гэр шатсан дуудлага жил бүр бүртгэгддэг.

Энэ жилийн тухайд хөрс чийгтэй байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар шар өвс шатсан 9 дуудлага бүртгэгдээд байна. Иймд гэр хороолол, зуслангийн айл өрхүүдийг хашааны шар өвс, хогоо шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ