Олон олон шинэ татвар, төлбөрийн өсөлт, тэр дундаа жолоочын хариуцлагын даатгалын 700 мянга гаруй төгрөг гэх мэт 2025 оны эхний улирлын гэнэтийн бэлэгнүүдийн шийдвэрийн цаад эзэд болох Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд иргэдэд ямар нэг тайлбар өгч хариуцлагаа хүлээнэ гэвэл сэрүүн зүүдэлж байгаа хэрэг болох буй за. Харин нөгөө л нэг бидний дассан зохиолын дагуу будлианы эзэд чимээгүй сууцгааж байгаад тушаал дэвших бололтой. Аль өнгөрсөн оны 11-р сард тус хорооны дарга Д.Баярсайханы үүрэгт ажлын хугацаа дууссан бөгөөд нэгэнт буцаж байгаа энэ хүнд юу ч наалдахаа больсон. Харин жинхэнэ “хэргийн эзэд” болох хоёр хүний нэг нь хорооны дарга болж нөгөө нь местэндээ үлдэхнээ.
Т.Жамбаажамц СЗХ-нд үүсгэн байгуулагдсан үеэс нь ажиллаж байгаа, сүүлийн 10 гаруй жилд нь Ажлын албаны дарга гэх байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг гол албан тушаалд ажиллаж нууц ноёнтон хийж өнөөг хүрсэн. Товчхондоо бол хамгийн гол хүн нь албан ёсоор СЗХ-ны дарга болохоор нэр дэвшиж өнөөдөр ЭЗБХ-ны сонсголд орлоо. Т.Жамбаажамц бол салбарт олон жил ажилласан өндөр туршлагатай, мэргэжлийн хуульч гэдэг төгс имижтэй хүэ бөгөөд түүний ямар ч оролцоо, хяналтгүйгээр даатгалын хураамжийг эрс нэмж, иргэдээ нас хүйсээр нь ялгаварласан журам батлагдсан байх учиргүй юм. Тэр ч бүү хэл өнгөрсөн оны 10 сард батлагдсан даатгалын итгэлцүүртэй холбоотой тогтоолд хэрэгжилтийг хангаж ажиллахыг Жамбаажамцад хариуцуулсан байх юм. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг нь болж байх шиг. Товчхондоо хоёр сарын хугацаанд үр дагаврыг нь мэдсээр байж чимээгүйхэн бэлдэж байжээ гэсэн үг.
Түүнийг УИХ-ын гишүүн асан Д.Мөнх-Оргил болон Баянхонгорын гаралтай гишүүд СЗХ-ны дарга болгохоор лоббидсон гэдэг.
Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Д.Цогтбаатар нарын гишүүд сонсголын үеэр: -Хэлсэнчлэн койны луйвар, мөнгө угаахын саарал жагсаалт, даатгалын хураамжийн өсөлт, ББСБ-уудын мөнгө угаалт гэх мэт олон асуудал үүсэх үед даргаар ажилласан хуучин системийн энэ хүнээс шинэ бодлого хүлээлтгүй бололтой.
Н.Хүдэрчулуун: -Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга бөгөөд Албан журмын даатгалын холбооны удирдах зөвлөлийх дарга энэ хүнтэй жолоочийн даатгалын хураамж нэмсэн асуудал шууд хамааралтай.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ангийн найз гэдгээрээ СЗХ-ны дараагийн дарга болох магадлалтай гэж яригдаж байсан тэрээр одоогийн албан тушаалдаа улиран үлдэх болжээ. Сүүлийн таван жил даатгалын салбар хариуцсан дэд даргаар ажиллаж байгаа түүний үед даатгалын салбар дорвитой хөгжсөн үү? гэсэн асуултын хариултыг танд үлдээе

