ДАРХАН ХОТОД ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ НЭЭГДЛЭЭ

2024-05-31 70 0

Дархан хотод “Шинжлэх ухаанд суурилсан түншлэл” форум болж (2024.05.30) байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар тус форумд ШУ-д суурилсан хөгжлийн талаар илтгэл тавьж, төслийн хамт олонд талархал илэрхийллээ. Уг форумд 10 гаруй улсын 40 гаруй эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны технологийн паркийн мэргэжилтнүүд, инновацийн компанийн төлөөллүүд оролцлоо.

Дархан хот нь Төвийн бүсийн төдийгүй МУ-ын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн төв болон хөгжих боломжтой их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний байгууллагууд томоохон үйлдвэрүүд дэд бүтэц хөгжсөн бүс нутаг

2022 оноос эхлэн Европын холбоо-Монгол улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх НАЙРАМДАЛ төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь 3 сая еврогийн санхүүжилттэй бөгөөд төслийн хүрээнд “ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ” ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуульд нээгдлээ.

Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Дархан хотод ажлын байр нэмэгдэж, ЖДҮ тэлэх, шинэ старт-апуудыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ