“ДЕЗЕРЕТ” ОУБ ХОВД АЙМГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД НЯРАЙН ШАРЛАЛТ ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ БАГЦ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА

2023-06-23 76 0

Сүүлийн үед нярайн 50-60 хувьд нь “ШАРЛАЛТ” илэрч байна гэсэн судалгаа бий. Энэ нь хүүхдийн цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээс арьс салст шарлах шинжээр илэрдэг эмгэг юм.

Хүүхдэд нь ийм эмгэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд заавал аймгийн төвд ирж эмчлүүлдэг нь иргэдэд учирч буй нэг хүндрэл, тулгамдсан асуудал болж байлаа. Тэгвэл үүнийг шийдвэрлэх үүднээс Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас Дезерет олон улсын байгууллагад санал хүргүүлжээ.

Саналын дагуу Дезерет олон улсын байгууллага төсөл хэрэгжүүлж нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай зургаан багц, нийт 188.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Амаржих газар,16 сум, зургаан өрхийн эмнэлгүүдэд олгов.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Баярсүх нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ