ДИЖИТАЛ МЕДИК ХХК-ТАЙ БАЙГУУЛСАН СИСТЕМИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭГ ДҮГНЭЛЭЭ

2024-11-28 20 0

Мал эмнэлгийн нэгдсэн систем (МЭНС)-ийн хэвийн үйл ажиллагааг 2018 оноос Дижитал медик ХХК хариуцан ажилласан бөгөөд МЭЕГ-ын удирдлагууд хамтарсан уулзалт зохион байгуулан системийн засвар үйлчилгээний гэрээг 2024 оны 11-р сарын 15-наар албан ёсоор тасалбар болгон дуусгаж, системийн үндсэн администраторын эрхийг МЭЕГ-т холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх уулзалтыг зохион байгууллаа.

✅Уулзалтад Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга Т.Балжиням, Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Дижитал Медик ХХК-ны Гүйцэтгэх захирал М.Амартогтох оролцлоо.

✅МЭНС-ийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад шинэ зарчмаар ажиллах шаардлага тулгарсан, гэрээгээр зохицуулж буй харилцааг төрөөс баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэгдсэн хууль тогтоомжид нийцүүлэн нарийвчлах хэрэгцээ шаардлага үүссэн зэрэг үндэслэлээр гэрээг дүгнэж буйг тэмдэглэлээ.

✅Талууд өнгөрсөн хугацаанд МЭНС-ийн хөгжүүлэлт болон хэвийн үйл ажиллагаатай холбоотой гэрээний заалтуудыг нэг бүрчлэн дүгнэж, өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж гэрээ дүгнэсэн актыг баталгаажууллаа.

✅Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлэлтийн явцад үүссэн асуудал, тулгарсан сорилтуудын талаар санал солилцож, системийн хөгжүүлэлтийн явцад гарсан Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг бууруулах талаар шаардлагатай байна.

✅Түүнчлэн цаашид системийн хэвийн үйл ажиллагааг хангахад одоогийн тогтолцоог өөрчилж, илүү ил тод, мал эмнэлгийн салбарын бүх хэрэглэгчдийн эрх ашгийг эрх тэгш тусгасан оновчтой тогтолцоог нэвтрүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар талууд ижил байр суурьтай байна.

✅Тухайлбал, Мал эмнэлгийн салбарын байгууллагууд болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид тулгарч байгаа асуудал, хэрэгцээ шаардлагыг судалж нэгтгэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үүргийг гуравдагч этгээдийн оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ