ДИЗЕЛЬ ТҮЛШ ЛИТР ТУТАМДАА 120-150 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

2022-09-21 266 0

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өмнөх сарынхаас буурсан бөгөөд Монгол улсад ч мөн шатахууны үнэ буурч байна. 08 сарын 23 – ны өдөр Дизель түлш литр тутамдаа 300 төгрөгөөр буурч 3640-3730 төгрөгөөр болоод байсан бол 9 сарын 21 -ний өдрийн байдлаар литр тутамдаа 120-150 төгрөгөөр буурч 3520 -3580 болоод байна.

Цаашид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурах хандлагатай байгаа хэдий ч долларын ханшийн хурдацтай өсөлт нь үнэ буурах боломжийг хязгаарлах хүчин зүйл болохоор байна.

Тухайлбал, энэ сарын эхний долоо хоногт Монгол банкны зарласан ханшаар ам.доллар 3214 төгрөг байсан бол , өнөөдрийн байдлаар 3265.77 төгрөгт хүрчээ .

Нөөцийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 50 хоног, Аи-92 автобензин 24 хоног, Аи-95 автобензин 33 хоног, дизель түлш 26 хоног, ТС-1 онгоцны түлш 45 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэлтэй байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ