Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Одоогоор Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 25 аж ахуйн нэгж, 6 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.
Шалгалтаар уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэлгүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй, уурхайн талбайд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хангалтгүй, маркшейдрийн хэмжилт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүллээ.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан таван аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд байна. Шалгалт үргэлжилж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27