Улсын хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар малын хамгийн өндөр хорогдолтой байгаа аймгуудын нэгд Дорнод аймаг ороод байна. Иймд өвөлжилт, хаваржилт хүндэрч, цаг агаарын давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Улаанбаатар хот дахь тус аймгийн 14 сумын нутгийн зөвлөлөөс “МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” хандивын аян өрнүүлж байна. Иймд уг аянд нэгдэхийг иргэд Та бүхэндээ уриалж байна.
Хэл, хил, мал гуравтайгаа байвал
Хэн баян бэ?! Монгол баян