ДОРНОД АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-04-16 62 0

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төсөл нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтээр дэмжих зорилготой Зээлийн батлан даалтын Зүүн бүсийн салбар Дорнод аймагт нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ