Дорнод аймаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр нэлээд төсөв, хөрөнгө зарцуулж, шуурхай арга хэмжээ авч ажилласан нь үр дүнгээ өгсөн

2022-09-28 137 0

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.БАТЧУЛУУН: “Дорнод аймаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр нэлээд төсөв, хөрөнгө зарцуулж, шуурхай арга хэмжээ авч ажилласан нь үр дүнгээ өгч, өнөөдрийн байдлаар өвчний голомтыг барьж, тархалт хумигдах прогнозтой байна. Дорнод аймаг нь малын гоц халдварт өвчлөлийн голомт бүхий хоёр улстай хиллэдэг онцлог бүс нутаг тул цаашид онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллана”

Аймгийн Онцгой комиссын 26 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанд Мал Эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун оролцож, цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэн, Үхрийн арьс товруутах өвчний нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажилд санал дэвшүүлж оролцлоо.

Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад дараах саналуудыг тавилаа.

1.Отор нүүдэл, шилжин суурьших болон үржлийн малын шилжилт хөдөлгөөнийг хянах зохицуулах талаарх Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг бүх аймаг, сум, орон нутгуудад мөрдүүлэх

2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд Хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэхэд анхаарал хандуулах

3.Малын эмч, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэх

4.Устгасан малын нөхөн олговрыг шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарах

5.Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, малчдад мэдээлэл хүргэх ажилд Мал эмнэлгийн байгууллагууд эрчимтэй ажиллах шаардлагатай талаар

6.Вакцинжуулалтыг сайтар төлөвлөн, чанартайгаар хэрэгжүүлэх.

7.Мал эмнэлгийн тасгуудыг техник, тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас хэрэгсэлээр бүрэн хангах.

8. Хөлөнбуйр сумын 123-т Мал, амьтны эрүүл мэндийн хяналтын цэг байгуулах ажлыг дэмжих.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ