ДОРНОД АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ, БАГТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2023-02-13 450 0

Өнөөдөр /2023.02.13/ 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр тэргүүлсэн Дорнод аймгийн сум, багийг шалгаруулж шагналыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт гардууллаа.

Тэргүүн байранд : Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар

Хоёрдугаар байранд : Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар,

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар

Гуравдугаар байранд : Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар,

Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар тус тус шалгарав.

Мөн Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн Хурлын дарга, Засаг дарга болон түүний ажлын албаны ажлын ур чадварыг нэмэгдүүлэн, мэргэшүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулан багийн ажлын албаар дамжин хүрэх төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үр дүнтэй хүргэх зорилгоор “Багийн хөгжлийг дэмжих-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж Аймгийн тэргүүний баг хамт олныг шалгаруулдаг.

2022 оны аймгийн төвийн “Тэргүүний баг”-аар : Хэрлэн сумын 2 дугаар баг

Сумын төвийн “Тэргүүний баг”-аар : Баян-Уул сумын Улз баг

Хөдөөгийн “Тэргүүний баг”-аар Сэргэлэн сумын 4 дүгээр баг , Булган сумын 3 дугаар баг тус тус шалгарлаа.

/Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ