ДОРНОД АЙМГИЙН ТӨСВӨӨС ШИЛДЭГ 4 БАГШИД ТУС БҮР 20 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2022-09-28 1081 0

Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, боловсролын олон талт үйл ажиллагаанд бага ангийн багш нарыг хамруулах, багшлахуйн ур чадвар, санал, санаачилгыг дэмжин урамшуулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 5 сарын хугацаанд зохион байгуулагдсан “Дорнодын багш” болзолт уралдааны шилдэг 4 багшийг өнөөдөр шалгарууллаа.

Энэхүү уралдаанд Хэрлэн сумын 1-р сургуулийн бага боловсролын багш М.Хэрлэнтуяа, Хан-Уул сургуулийн бага боловсролын багш Б.Доохүү, Хэрлэн сумын ЕБС-ийн бага боловсролын багш Б.Энхмаа, Баяндун сумын ЕБС-ийн бага ангийн багш Ж.Алтансувд нар шалгарч, тус бүр 20 сая төгрөгийг гардан авлаа. Болзолт уралдааны шагналыг багш нарыг орон сууц худалдан авахад аймгийн орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэн олгож байгаа юм.

Мөн тус уралдааны шилдэг 9 байрт шалгарч амжилттай оролцсон Хэрлэн сумын 5-р сургуулийн бага боловсролын багш Ч.Эрдэнэчимэг, Д.Оюунбилэг, Хэрлэн сумын 8-р сургуулийн бага боловсролын багш Ч.Оюунтуяа, М.Энхчимэг, Чойбалсан сумын ЕБС-ийн бага ангийн багш Ц.Наран нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагналаа.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ