ДОРНОД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

2024-03-28 52 0

Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлтэй байна. 2023 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1322 бүртгэгдсэн нь өмнөх оноос 23 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 3320 ирсэн нь өмнөх оноос 30 хувиар тус тус буурчээ.

Тус аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулахад анхаарч ажилласан байна.   

Улсын хэмжээнд үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн гаралтаар Дорнод аймаг эхний дөрөвт орж байсан бол энэ төрлийн гэмт хэргийн гаралт мөн буурчээ. Тодруулбал, 2022 онд Мал хулгайлах гэмт хэрэг 137 гарсан бол 2023 онд 50 орчим хувиар буурч 67 гарсан байна.

Дорнод аймгийн прокурорын газраас 2024 онд Залилан мэхлэх гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ