Улс орон даяар “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье“ уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдэд 2023 оны 05 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд улаан бурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байна.
Улаан бурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтыг Дорнод аймгийн хэмжээнд түр 69, явуулын 16, байнгын 19 цэгүүдээр дархлаажуулалтыг хийж, нийт 5620 хүүхэд буюу 39 хувийн хамралттай байна.
Эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамруулаарай.
Эх сурвалж: Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27