Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж аймгийн 2021 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчдөд шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
Шагналыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа болон аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар гардуулан өглөө.
2021 оны шилдэг татвар төлөгчөөр:
1. Д.Болорсүх захиралтай “Ольхон” ХХК
2. Б.Болдбаатар захиралтай “Оровгод гурван эрдэнэ” ХХК
3. Ш.Мягмарсүрэн захиралтай “Найнги” ХХК
4. Г.Нарантуяа захиралтай “Өгөөж Нарлаг тал” ХХК
5. Д. Оюунзаяа захиралтай “Түмэн олз” ХХК
6. Г.Ганзориг захиралтай “Дорнод хүнс групп” ХХК
7. Ч.Энхтөр захиралтай “Техникийн цогц шийдэл” ХХК
8. Г.Тэгшжаргал захиралтай “Хос өргөө” ХХК
9. Иргэн Р.Саранцэцэг нар шалгарлаа.
Мөн Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх татвар” сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулан өгсөн юм.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27