ДОРНОД НУТГИЙН ЭРХЭМ ХҮМҮҮН ХОРЛООГИЙН МӨНХБАЯРТ АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

2023-02-17 204 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Хорлоогийн Мөнхбаярт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Тэрбээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа бүх нийтэд экологийн боловсрол олгох, экологийн соёлыг төлөвшүүлэхэд тасралтгүй зүтгэж, Монгол Улсад биологи, байгаль шинжлэлийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан, Боловсролын их сургуулийн экологийн салбарыг санаачлан байгуулж, олон мянган оюутан залууст биологи, байгалийн ухааны мэдлэг олгож, олон арван тэргүүний багш, эрдэмтэн судлаач, багш нарыг бэлтгэн дадлагажуулж, гадаад, дотоодын эрдэмтэдтэй хамтран биологийн гурван зүйл, хоёр салбар зүйлийн амьтныг шинээр нээн илрүүлж Монгол орныхоо газар нутгийн нэрээр нэрлэн алдаршуулж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага туурвиж, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичин нийтлүүлж, “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан байна.

/Эх сурвалж: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ