“ДОРНОД ТАЛЫН ХУРД” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2022-05-06 730 0

Хурдан морь сонирхогчдод дуулгах сайхан мэдээ байна. Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооны Дорнод аймаг дахь салбарын Тэргүүн Б.Батсайхан “Дорнод талын хурд” номоо саяхан хэвлүүлж хурдан морь сонирхогчид, уншигчдын гарт өргөн бариад байна.

Тэрээр сүүлийн 10 жил энэ л тал сайхан нутгийнхаа хийморьлог адуун соёлыг өвлөн уламжлах, түгээх, сурталчлах их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн билээ.

Төрж өссөн Дорнод аймгийнхаа 90 жилийн ойд /2021 онд тохиосон/ зориулан бүтээсэн уг номонд нийтлэл, уяачдын тухай хөрөг, аян замын тэмдэглэлээс гадна тус аймгийн баяр наадмаас 1999-2021 онд айраг түрүү хүртсэн уяач, хурдан хүлгүүдийн жагсаалт зэрэг олон талт материалуудыг багтааснаараа онцлог бүтээл болжээ.

Алтан туурайт буяны хийморь, адуун соёлоо дээдлэгч хүмүүний сэтгэл шингэсэн уг номын эхийг “Хас фото” студи бэлтгэсэн бөгөөд Дорнод аймгийн Хан Хэрлэн худалдааны төвд 10.000 төгрөгөөр борлуулагдаж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ